Канадад хийх айлчлалаа хойшлуулав
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Канад улсад хийх ажлын айлчлалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай “Article.wn.com” мэдээллээ. Канадын нийслэл Оттава хотын төвд байрлах Дэлхийн I дайнд амь үрэгдэгсдийн дурсгалын цогцолбор болон Засгийн газрын ордонд өчигдөр буутай этгээд халдлага үйлдсэн юм. Ерөнхийлөгч Обама маргааш тус улсад гурван цагийн хугацаатай ажлын айлчлал хийхээр төлөвлөөд байсан ч дээрх халдлагын улмаас ийнхүү айлчлалаа хойшлуулжээ. Обама энэхүү халдлагын дараа Канадын Засгийн газарт эмгэнэл илэрхийлсэн байна.
6
Хамгаалтын ажилтны аминд хүрч, зургаан ажилтанг шархтуулсан Мишель Зехаф-Бибог аюулгүй болгосон тухай гэж тус улсын Ерөнхий сайд Стивен Харпер мэдэгджээ. Халдлага үйлдсэн этгээд хамсаатнуудтай байж магадгүй хэмээн Оттава хотод хөл хорио тогтоож, цагдаагийнхан хамгаалтад гарсан байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ