Оюутнуудын аллагыг захиалсан гэв

img

Өнгөрсөн сарын 26-наас хойш сураггүй байсан Мексикийн Багшийн их сургуулийн 43 оюутныг захиалга өгч алуулсан гэжээ. Мексикийн Ерөнхий прокурорын газрын дарга Хосе Луис Абарка жагсаалын дараа, цагдаа нарт захиалга өгч, тэдний үхлийг хүссэн гэж Оюутнуудын холбооноос мэдэгдлээ. Оюутнууд Игуала хотноо их сургуулийнхаа төсвийг нэмэхийг шаардан жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдсөн билээ. Жагсаалд оролцсон оюутнуудын хэлж буйгаар “Амиа алдсан оюутнууд жагсаалын дараа Ерөнхий прокурорын газрын дарга Хосе Луис, Ерөнхий прокурор Абарка, түүний эхнэр Мариа болон ЦЕГ-ын дарга Фелипе Флорес нартай уулзсан. Мөн 10 гаруй оюутан тэдний машинд сууж байгаа харагдсан. Энэхүү уулзалтын дараа оюутнууд сураггүй болцгоосон” гэжээ.

6

Дээрх мэдээллээ баталгаажуулахыг ЦЕГ-ын дарга Фелипе Флорес оюутнуудаас шаардаж, нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Энрике Пеня Ньето оюутнуудын үхлийн талаар  үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 110 мянган ам.доллар өгөхөө амласан юм.

5

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

adfaf:
sonin yum heden oyutnuudiig allaa gd yu uurchlugduh bsiin bol?
2014-10-23