Эрдоган АНУ-ыг буруутгав
Туркийн Ерөнхийлөгч Режел Тайип Эрдоган Сирийн хойд нутагт “Халифын вант улс” бүлэглэлтэй дайтаж байгаа курдуудад зэвсэг болон бусад хангамжийг нийлүүлсэн АНУ-ын Засгийн газрыг буруутгасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Эрдоган “Би гайхаж байна. Сирийн босогчдод зэвсэг нийлүүлж буй нь хэт даврагчдад зэвсэг нийлүүлсэнтэй утга нэг. Обама ямар учраас энэ шийдвэрийг гаргасныг ойлгохгүй байна. Яг одоо курдуудад зэвсэг нийлүүлэхээ боль. Курдуудыг хэт даврагчидтай тулалдаж байгааг би нүдээрээ хараагүй учир тэдний талд орохоос татгалзаж байна. Обама дээрх асуудлаар тайлбар хийхийг хүсье” гэж хэлжээ.
а
Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Сири болон Туркийн хилийн Кобани хотыг хэт даврагчдаас курдууд хамгаалж байгаа юм. Ирак дахь Курдын дайчдад зэвсэг, сум болон эм бэлдмэлийг АНУ-ын агаарын хүчин хүргэсэн гэж АНУ-ын төв командлал өчигдөр мэдэгдсэн билээ. Кобани хотын ойролцоох бүс нутагт Америк агаараас 135 удаа цохилт өгчээ.
л
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ