Рене Зеллвегерийн гадаад төрхийг шүүмжлэв
Британийн нэрт хөтлөгч Пийрс Морган Холливуудын нэрт жүжигчин Рене Зеллвегерийн гадаад төрхийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр твиттертээ “Энэ бүсгүйд юу тохиолдчихоо вэ. Аймшигтай. Чи одоо биш өмнө нь гайхалтай харагддаг байсан. Рене Зеллвегер чамд юу тохиолдсон юм бэ. Чи гунигтай харагдаж байна” гэж жиргэжээ. Хөтлөгчөөс гадна жүжигчин Мерил Стрип “Рене хонгор минь чи өмнө нь үзэсгэлэнтэй байсан. Ойлгосонгүй” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
ө
Жүжигчин Рене энэ сарын 21-нд олны өмнө гарахдаа үрчлээгээ татуулж, давхраа хийлгэн шанаагаа засуулснаас болж танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн юм.
х
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ