Иргэдээ суллуулахаар Ким Чен Унтай уулзана

img

Японы Ерөнхий сайд Шинзо Абе ирэх долоо хоногт Пхеньянд очиж, удирдагч Ким Чен Унтай уулзахаар болсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхий сайд Шинзо Абе удирдагчтай хийх уулзалтын гол зорилго нь Хойд Солонгост барьцаалагдсан япон иргэдийн асуудал гэнэ.

1

Хойд Солонгос 1970, 1980 онд Японы 13 иргэнийг барьцаалсан ба 2002 онд хоёр орны албаныхны уулзалтын үеэр тэднээс тавыг нь эх оронд нь буцааж, үлдсэнийг нь амь үрэгдсэн гэж мэдэгдсэн аж. Японы зүгээс тус улсын 17 иргэн Хойд Солонгост барьцаалагдаад байгаа хэмээн мэдээлжээ. Өнгөрсөн сарын эхээр Японы Ерөнхий сайдын зөвлөх Исао Ижима “Хөдөлмөрийн нам”-ын төв хорооны нарийн бичгийн дарга Ким Ён Илтэй уулзаж, дээрх асуудлаар ярилцсан ч үр дүнд хүрээгүй юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ