Аавдаа зориулж шивээс хийлгэв

img

Холливуудын нэрт жүжигчин Робин Уильямсын охин Зелда Уильямс аавыгаа дурсч, шивээс хийлгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр баруун гарынхаа эрхий хуруун дор шувууны шивээс хийлгэсэн байна. Тэрбээр шинэхэн шивээснийхээ зургийг инстаграмдаа байршуулаад “Та үргэлж миний гар дээр байрлах болно. Бас инээмсэглэх болно” гэж бичжээ.

1

Энэхүү шивээсийг Рианна, Кейти Перри, Лейда Гагад шивээс хийдэг Др. Уоо урласан байна. Зелда аавыгаа амиа алдсаны дараа баруун гарынхаа бугуй дээр “7.21.51” шивээсийг хийлгэсэн юм. Энэхүү шивээс нь Робин Уильямсын төрсөн огноо аж.

Өнгөрсөн жил Зелда аавынхаа хамтаар “The Legend” тоглоомны сурталчилгаанд тоглож олны танил болсон юм. Тэрбээр саяхнаас “NBS” телевизийн “Өглөөний мэнд” нэвтрүүлгийг хөтлөх болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
аавыгаа дурссан шивээстэй гараараа бөгсөө арчихын бхдаа
2014-10-23