Лауренс гэрэл зурагчидтай маргалджээ
“Өлсгөлөн тоглоом” цувралын од Женнифер Лауренс өчигдөр Нью Йорк хотын нисэх буудлаар үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчидтай маргалджээ. Жүжигчин бүсгүйн менежер Эрик Скит тэнд цугларсан хэвлэлийнхэнд хандаж, Лауренсыг тайван орхихыг хүсч, шаардлагатай гэж үзвэл шүүхэд өгөхөө сануулсан байна. Энэ үеэр Лауренс “Гэрэл зурагчид намайг залхааж байна. Би тавхан жилийн өмнө хэн ч биш байсан. Тэр үеэ эргэн санаж байна. Намайг тайван орхи” гэж хашгирчээ. Тэрбээр твиттертээ “Залхаж байна. Олны танил байх залхмаар байна” гэж жиргэсэн байна.
1
Жүжигчин бүсгүйн ийнхүү аашлах болсон шалтгааныг менежер нь тайлбарлахдаа “Өнгөрсөн сар Женнифер Лауренсын твиттер, инстаграм, фэйсбүүк нь хакердуулсан. Энэ үйл явдлын улмаас түүний бусдад дэлгэхийг хүсдэггүй, шаардлагагүй гэрэл зургууд цахим ертөнцөд тарсан. Лауренсын нүцгэн болон бага насныхан нь зураг ил болсны дараа тэрбээр сэтгэлээр их унасан” гэж “www.mirror.co.uk” сайтад ярьжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ