Цагаан ордон руу нэвтрэхийн завджээ

img

АНУ-ын иргэн 23 настай Доминик Адесануа гэгч өчигдөр 19.00 цагийн үед Цагаан ордны төмөр хашааг давж, нэвтрэхийг завджээ. Залууг нэвтэрсэний дараа хамгаалалтын ажилчид нохойгоо тавьсан байна. Тэрбээр нохойг өшиглөж, биед нь хүнд гэмтэл учруулсан тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней мэдэгджээ.

1

Доминик Адесануа ямар шалтгаанаар Цагаан ордны байранд нэвтэрсэн тодорхойгүй гэж АНУ-ын Тагнуулын албаны орлогч дарга Майкл Морелл “CNN” агентлагт ярьжээ. Өнгөрсөн есдүгээр сарын 15-нд Техас мужийн оршин суугч 42 настай Омар Гонзалес гэгч Цагаан ордон руу нэвтэрч гол хаалга хүртэл явсан билээ. Түүнийг баривчлах үед биед нь есөн сантиметрийн урттай хутга байсан аж. Мөн нэгжлэгийн явцад түүний машинаас том хэмжээний нэг хутга, хоёр жижиг хутга мөн галт зэвсэг олдсон байдаг.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ