Харри, Лохан нар болзжээ
Британийн ханхүү Харри болон жүжигчин Лэндсей Лохан нар болзсон тухай “www.public.fr” мэдээллээ. Тэд өчигдөр Лондон хотод байрлах “May” гэх шөнийн клубт хамт байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Шөнийн клубт ханхүү үйлчлүүлсэнээс болж эргэн тойронд нь хамгаалалт гарч, гадагшаа хүн гаргахгүй, дотогшоо хүн оруулахгүй байжээ.
1
Шөнийн 2.00 цаг болох үед ханхүү клубээс гарсан бол Лохан 35 минутын дараа менежерийнхээ хамтаар гарчээ. “Тэд клуб дотор их дотно харагдаж байсан. Мөн клубээр үйлчлүүлсэн бүх төлбөрийг ханхүү төлсөн. Ханхүү клубээс гарах үедээ Лоханы хацар дээр үнссэн” гэж “National Enquirer” сайт бичсэн байна.
Лохан өмнө нь ханхүүд хайраа илчилж болзоонд явахыг хүссэн ч татгалзсан хариу авч байсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ