Нийтийн тээврийнхэн нөхөн олговроос татгалзлаа

img

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд нийтийн тээврээр үнэ, төлбөргүй зорчдог иргэдийн асуудлыг хөндөж, нөхөн олговроос татгалзаж буйгаа мэдэгдэв.

ө

Ирэх онд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, сурагчдын унааны зардлын нөхөн олговорыг Улсын төсвөөс олгохоо больж, нийслэлийн төсөвт шилжүүлэхээр яригдсан. Энэ асуудалтай холбоотойгоор Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон байр сууриа илэрхийлэв. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг “2015 онд 83705 ахмад настанд 26.2 тэрбум, 33934 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 10.6 тэрбум, 113000 оюутанд 36 тэрбум бүгд 72.8 тэрбум төгрөгийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яамнаас унааны зардлын нөхөн олговорт төсөвлөж Сангийн яаманд хүргүүлсэн. Яамдууд нийтийн тээврээр зорчих хүний тоогоо тохироод унааны зардлын нөхөн олговрыг тооцоолсон байтал 30 хувиар бууруулж, нийслэлд шилжүүлж байгааг тээвэрчид эсэргүүцэж байна” гэж ярилаа.

б

Тэдний зүгээс 30 хувиар бууруулан нийслэлд баталсан төсөвт тааруулан хүн тээвэрлэх эсвэл батлагдсан төсвөө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутанд олгож тэдгээр нь нийтийн тээврээр зорчих бүртээ төлбөрөө төлж зорчих гэсэн хувилбарыг дэвшүүлж буй аж.

б

Хуралд оролцогчид “Өмнөх жилүүдэд нийслэлийн төсвөөс нөхөн олговрыг санхүүжүүлж байхад үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардлыг бүрэн авч байгаагүй. Харин нөхөн олговор сайд нарын багцад шилжиж, улсын төсвөөс санхүүждэг болсноор үнэ төлбөргүй зорчих хүмүүсийн тоо тодорхой болж, санхүүжилт нэмэгдэн, цаг хугацаандаа нөхөн олговрын санхүүжилтээ авч байсан. Гэтэл нөхөн олговорыг шалтгаангүйгээр 30 хувиар бууруулж, нийслэлээс санхүүжүүлэх болсноор цаг хугацаандаа санхүүжигдэхгүй болж, нийтийн тээврийн үйл ажиллагаа алдагдахад хүрнэ” гэдгийг онцлов.

б

Иймээс тээвэрчид эрх ашгаа хамгаалан 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олговроос татгалзаж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудаас 500 төгрөгийн төлбөрөө авч зорчуулах болсноо урьдчилан мэдэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.

 б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

төл төл төл:
шударга ёс чинь л энэ, тэрнээс биш оюутан бүрт 70 маянга биш элбэгдорж оо.суудал эзлээд чихэвч зүүгээд худлаа унтдаг оюутнууд одоо мөнгөө төлөх ёстой.миний 5 дугаар ангийн хүүхэд 120 мянгатаас 23-р сургуульдаа очоод ирэхдээ мөнгө төлдөг
2014-10-24
ard irged:
автобус компаниуд бүүр даваржээ. дандаа л болохгүй байна гэх юм. тэр эздийн карманд орж байгаа хөрөнгөнөөс багасага л даа. яагад заавал ард иргэд бүхнийг үүрч байх ёстой юм бэ? бүх хүнээс мөнгө авдаг болохыг дэмжвэл автобусны үнийг нийтээр нь буулгаж, 200 төгрөг болгож буулгах боломжтой санагдаж байна. төр минь ийм л зохицуулалт хийж өгөөрэй. одоо автобусанд сууж буй хүмүүсийн 70 хувь нь оюутан болон хөнгөлөлт эдэлдэг хүмүс байдаг. тэгэхээр цэвэр 500 төгрөгөөр 30% нь л яваж байгаа. нийтээр нь мөнгө төлдбөг болгоод, үнийг нь 200 төгрөг болгочихвол өмнө олдог байсан орлогоос 30-40% илүү олно. нийслэлийн удирдлагуудаа, энэ л жинхэнэ түгжрээг багасгасан үйлдэл болно.
2014-10-24
xvrlee:
xaxa xuurxii axmad nastand suudal tawij ugch bai oytannuudaa
2014-10-23
zochin:
oyutan suragvhidiig une tolborgui yvuuldag hernee ,10 jiliin huuhduudees mongo neheed baidag ni sonin baigaa ym daa.neg tei ni hunii toonoos hasshihval yasiin
2014-10-23
gomdol:
10 jiliin huuhdees suragchiin unemlehee uzuul,baihgui bol 500 togrog og geed mongo nehdeg shdee.
2014-10-23
zai tavi:
taniig bolohgui gej baihad bolgood yavay geh komfani baigaa sh dee hutsaj baij hoolgui bolh ni ee chi harj l baigaarai daa
2014-10-23
zochin:
konduktoruud ni tasalbar tasalj uguxgyi uursduu xarmaalaad baixaar yaj ashigtai baix yum yalanguya ugluu oroin achaalal ixtei yed i
2014-10-23
boli boli:
ed nar odoo erhleed bgaamuu yagaad bgn, ulsaas uchnuun terbun terbumaar avdag bizdee. odoo ene muusain oyutnuudiig munguur ni yavuulah heregtei, ahmaduudiig ch gsn. hereggui bol gaduur teneed bh hereggui shd
2014-10-23
bataa:
enen ug khelsen bna mungiig ni khumuust ni ugduu bitgii ingej yum khiij bga khumuust. muukhai khandaj blda mongolchuudaa. teevert ikh yum khiij bga zaluu yum bnlee
2014-10-23
bataa:
enen ug khelsen bna mungiig ni khumuust ni ugduu bitgii ingej yum khiij bga khumuust. muukhai khandaj blda mongolchuudaa. teevert ikh yum khiij bga zaluu yum bnlee
2014-10-23
baagiin:
er ni tetgeber tetgemjee oligtoihon nemj chahahgui bgaa yum chini ahmaduud hugjiliin berh*eltei hun mgl amdrah erh gul yum bnl daa. haanaochij amidrah bolj bnaa.elbeg dorj guai.
2014-10-23
ariuna:
ahmaduud tetgever avdag tul menge telj yavah heregtei oyutnuud ajil hiij mengee teleh heregtei harin hegjliin berh*eltei humuus tsagdaagiinhanaas menge avah hereggui
2014-10-23
зочин:
та нар амаа олохгүй яаж гуйж гувшиж баазуудыг авлаа.одоо гартаа алтан бөгжтай,амандаа алтан шүдтэй ундаг машинтай ууртайхан нэгэн болоо шив?? ядаж хэдэн жолооч нараа соёлтой үйлчилгээнд сургаж хянаж чаддаг болчихоод хийснээрээ ав? нийслэлийн өнгийг автобусны жолооч нар л гутаадаг.одоо хүртэл буудлаа зарлаад орилоод л байга.юу нь сайжраад байгаа юм бэ?дамдинсүрээн???ганхуяагаа? техникээ бүрэн ашиглаж сургаа ч !хэний даалгавраар төрд дарамт үзүүлээд байгаа юм бэ?хулгаруудаа??
2014-10-23
irgen:
aimaar bayn gesiishdee ezed ni lag lag mashin unana aimaar baishintai tansag bdag geseen.
2014-10-23
нараа:
энэ нэг ганхуяг гэж өөрөө луйварчин байж тэтгэврийн болон оюутан тахир дутуу иргэдийг ад үздэг хэн бэ.энэ хүний олон хүнийг орон гэргүй болгож сэлэнгэд алтны орд худалдан авч луйвар хийж бизнест гарч ирснийг мэдэх хүн бий шүү
2014-10-23
pppp:
нийтийн тээврийхэн хэдэн эмээ євєє, сургуулийн сурагчидыг л дээрлэхэж чадна л даа . аль ч оронд байдаг хєнгєлєлт шїї дээ
2014-10-23
хугяган:
муу ганхуяг * дандаа ингэж *тож байдаг юм. чи бат-үүлийн бөгсийг долоочих гээд л гүйгээд байдаг, цаадах чинь чамд мөнгө их өгөх байх ооо хэ хэ
2014-10-23
zochin :
dulaanii ulirald alhah hun olon boloh yum baina.baga orlogotoi humuus munguu hemneed alhdag bolno sh dee.tataasiin munguu heden yadarsan tetgeveriihnees burduulne gej bodoo yu davarsan niitiin teeveriinhen.eej aawaa yumand yavuulahgui takcinii mungiig ni ugsun deer .avtobus chin tohgui yavah gej hun gemteechih shahsan yumand chin hen suuh yum .unegui ulsaas tataas ugdug bolohoor suudag yum sh dee
2014-10-23
зочин:
бүх хүмүүс 500₮-өө өгөөд л зорчвол яасын
2014-10-23
500₮:
бүх хүмүүс 500₮-өөр зорчдог байх хэрэгтэй.
2014-10-23
jilo:
bitgii davraad bai.hudlaa baahan too bicheed.unendee eden shig ashig tai ajildag gazar baihgui.bolohgui bol tatan buulga.
2014-10-23
unen:
oyutanuudig tulburtei bolgo.unegui ywdag murtluu ahmad nastan hugjiliin berh*eltei irgend suudal chuluulj uguhgui guriigeed l suugaad baidag yum bainale. 90 myangan tugrugni tetegleg awdag unegui zorichdog geh meteer ulsiin tusuwt daramt uchruulj baigaa bus uu?
2014-10-23
zochin:
oyutnuud tasalbaraar vilchlvvleh heregtei sh dee. harin ymar ch orlogo oloh bolomjgvi suragchidad zoriulj nuhun olgowor turuus uguh ni zvitei.
2014-10-23