Кимд алмаазан бөгж бэлэглэжээ
2014-10-23

Реалити шоуны од Ким Кардашиан өнөөдөр 34 нас хүрч байна. Тэрбээр төрсөн өдөртөө зориулж реалити шоуныхаа тусгай дугаарыг гаргаж, фэнүүддээ бэлэг барихаар төлөвлөжээ. 90 минутын турш үргэлжлэх тус нэвтрүүлэгт Кимийн 13, 17, 19, 22, 26, 27, 32 насны төрсөн өдрүүдээр хийсэн хөгжилтэй бичлэгүүдийг хавсаргасан байна. Энэхүү нэвтрүүлэг маргааш “HBO” телевизээр цацагдана гэж Ким блогтоо бичжээ. Тэрбээр төрсөн өдрөө гэр бүлийнхээ хамтаар Хавайд тэмдэглэхээр болж, өчигдөр 17.00 цагийн үед Нью Йоркоос ниссэн тухай “TMZ” сайт мэдээллээ.

Кимийн нөхөр Кейни Уэст твиттертээ “Төрсөн өдрийн баярын мэнд хүргье, хонгор минь. Кейнигийн эхнэр, Норигийн ээж” гэж жиргэжээ. Тэрбээр эхнэртээ 547 мянган ам.долларын үнэтэй ягаан алмаазан бөгж бэлэглэсэн гэж “www.36ng.com.ng” мэдээлэв.

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
olloo:
almaaz bish ochir erdene gene
2014-10-23