Клуни “TMZ” сайтад сануулга өгөв
Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни Америкийн “TMZ” сайтын удирдлагуудад сануулга өгч, дахин нэр хүндэд нь халдсан тохиолдолд шүүхэд өгөхөө мэдэгджээ. Жүжигчин залуу өнгөрсөн сар Амаль Аламуддинтай хуримаа хийсэн билээ. Тэрбээр бал сараа өнгөрүүлснийхээ дараа Нью Йорк хотноо ирж, “Wonderland” киноны зураг авалтад оролцож эхэлсэн юм. Клуниг Нью Йоркт ирсэний дараа “TMZ” сайт “Жорж Клуни шинэхэн эхнэрээ Лондонд орхиод өөрөө Америкт зугаацаж байна” гэх зэрэг мэдээлэл цацсан байна.
6
Энэхүү мэдээллийн дараа Клунигийн хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээг бичсэн сайтын сэтгүүлчтэй уулзах санал гаргасан ч татгалзсан хариу авсан аж. “Дээрх мэдээллийн улмаас хосын дунд таагүй харилцаа үүссэн. Клуни эхнэртээ үнэнч гэдгээ батлахын тулд “TMZ” сайтыг шүүхэд өгөхөд ч бэлэн байгаа” гэж жүжигчний менежер Данель Лоб ярьжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ