“Бид цаашид ч тэмцэнэ”
“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Ганболд, удирдах зөвлөлийн гишүүн, зохицуулагч Я.Цэрэнханд нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын тухай болон “Урт нэртэй” буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн талаарх асуудлаар байр сууриа илэрхийлэв.
а
“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Ганболд “УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтанд “Урт нэртэй хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл орсон байна. Бид өнгөрсөн оны есдүгээр сард энэ хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэн, үүнийхээ төлөө хэд хэдэн хүн ял сонсож, шоронд суугаад байгаа. Гэтэл дахиад л энэ хуулийг өөрчлөх тухай асуудал УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг хорьсноор бидний тэмцлийг таслан зогсооно гэж байхгүй. Бид эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө, гол усныхаа төлөө цаашид тэмцсээр байх болно. Энэ хуулийг хэвээр хадгалж үлдснээр бид 6000 гаруй гол, 4000 гаруй нуураа авч үлдэх боломж бүрдэх юм” гэлээ.
ө
Мөн эх орныхоо байгаль, бүрэн бүтэн байдлын төлөө тэмцсэн Ц.Мөнхбаяр нарын хүмүүст Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлж, ”Урт нэртэй хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхэд хориг тавина гэдэгт итгэж байгаа” гэдгийг онцлов.
ө
Харин “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий удирдах зөвлөлийн гишүүн, зохицуулагч Я.Цэрэнханд “Ц.Мөнхбаяртай хамт Төрийн тусгай хамгаалалттай газарт галт зэвсэг хэрэглэсэн хэргээр 6 жилийг ял авсан Г.Болдбаатарын биеийн байдал муу байгаа. Хорихын эмнэлэгт ирээд хоёр долоо хонож байна. Бид ХЭҮК, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Б.Нямгомбо нарт өвчний улмаас ялаас чөлөөлж өгөх хүсэлт тавьсан байгаа. Г.Болдбаатар нь ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан чихрийн шижин, зүрхний хэм алдалт гэсэн өвчтэй. Тиймээс энэ хүний эрхийг хамгаалах асуудлыг анхааралдаа аваасай гэж хүсэж байна” гэж ярилаа.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ