12 мянган хүнд үйлчилжээ
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд нийслэлийн ерөнхий боловсролын олон сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, их, дээд сургууль, коллежийн оюутнууд байга зочилж, тус төвийн байгаль хамгаалах чиглэлээр байгуулсан танин мэдэхүйн музей, гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхдог.
ө
Энэ оны эхний хагас жилд гэхэд өөрийн байрандаа 12732, аялалын хэлбэрээр 107, орон нутагт 10380 хүнийг хамран үйлчилгээ үзүүлсэн байна. Тус төвийн музейд нь монгол орны онгон байгаль, ургамал, амьтны аймгийн талаар цогц ойлголтыг хангалттай өгөх үзмэрүүд тавигдсан байдаг.
а
Мөн тус төв нь төр, захиргааны төв болон орон нутгийн байгууллагууд, сургууль, цэцэрлэг, байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг аж. Тэдэнд зориулан байгаль хамгаалах, ногоон эдийн засгийг монголд хөгжүүлэх, хог, хаягдлыг зохистой ашиглах, дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг төрлийн сургалт зохион байгуулдаг байна.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ