Мали улсад эбола бүртгэгдэв

img

Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Гвиней улсад дэгдсэн эбола вирус Мали улсад бүртгэгдсэн тухай ДЭМБ-аас мэдээллээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэнээр “Өнгөрсөн долоо хоногт Гвиней улсаас гэр бүлийнхээ хамтаар ирсэн хоёр настай охиноос эболагийн шинжилгээ авахад, халдвар тээгч болох нь тогтоогдсон. Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Түүнийг нийслэл Бамако хотод байрлах ДЭМБ-ын харъяа эмчилгээний төвд тусгаарлаж, эмчилж байгаа” гэжээ.

1

Мали улсын Ерөнхийлөгч Амаду Тумани Туре эбола бүртгэгдсэн дээрх улсуудаас ямар ч жуулчин хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. ДЭМБ-ын захирал Маргарет Чан “Мали улсад эбола бүртгэгдсэн нь үнэн. Халдварыг газар авахуулахгүйн тулд эмч, сувилагч, шинжээчид шуурхай ажиллаж байна” гэсэн байна.

Эболагаар өнөөдрийн байдлаар 4890 хүн амиа алдаж 9200 хүн халдвар авчээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ