Кевин Виккерс үндэсний баатар болов
Майкл Зихаф-Бибо гэгч өчигдөр Канадын парламентын ордонд нэвтэрч халдлага үйлдэхээр завдсан ч түүнийг хамгаалалтын ажилтан буудан хороосон юм. Гэмт этгээдийг буудан хороосон парламентын ордны хамгаалагч түрүүч 57 настай Кевин Виккерсийг баатар цолоор шагнахаар болж, хамгаалалтын албаны орлогч даргаар томилсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Канадын Ерөнхий сайд Стивен Харпер “Canada 1” телевизээр “Майкл Зихаф-Бибо гэх канад залуу эх орон, ард түмнээ айлгав. Түүний үйлдлийг хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байна. Гэмт этгээд хамсаатантай байж болзошгүй учир нийслэл Оттавад тогтоосон хөл хориогоо хэсэг хугацаанд цуцлах боломжгүй. Хамгийн гол нь хотын иргэд сонор сэрэмжтэй байж, цагдаа нарт итгэх хэрэгтэй” гэжээ. Ерөнхий сайд мэдэгдлийнхээ төгсгөлд “Гэмт этгээдийг буудаж, аюулгүй болгосон парламентын ордны хамгаалагч түрүүч Кевин Виккерс бол үндэсний баатар. Оттава өмнөх шигээ тайван амгалан болох үед таныг шагнах болно” гэж хэлжээ. Сайдын хэвлэлийн төлөөлөгч Эни Лонж “Виккерсийг “Канад улсын баатар” одонгоор шагнах болно” гэж хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.
Парламентын ордны хамгаалалтын албаны дарга Моргет Эн үүргээ сайн гүйцэтгэсэн хамгаалагч Виккерсийн гавьяаг үнэлж хамгаалалтын албаны орлогч даргаар томилжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ