Америк эмч халдвар авчээ

img

Эбола хурдацтай тархаж буй Гвиней улсад ажиллаж, өвчтнүүдийг эмчилж байсан Америк эмч эболагийн халдвар авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүний суусан онгоц өчигдөр Биссау хотоос Нью Йорк хотын нисэх буудалд газардах үед тэрбээр өндөр халуунтай байжээ. Эмч нар түүнийг яаралтай тусгаарлаж, шинжилгээ авсан аж. Шинжилгээгээр эмч халдвар авсан нь тогтоогдсон байна.

1

Халдвар авсан нь тогтоогдсон эмч Крейг Спенсер Нью Йорк хотод байрлах ДЭМБ-ын эболагийн судалгааны төвд ажилладаг байжээ.  Тэрбээр Канад, АНУ-ын эмч нарын гаргаж авсан бэлдмэлийг туршихаар өнгөрсөн пүрэв гаригт Гвиней улсад очсон байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал, эмч Томас Фриден “Эмчийг тусгаарлаж, эмчилгээ хийж эхэлсэн. Эбола Америкт тархах эрсдэлтэй байна” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uul ni 17nd ireed 23nd haluursan gej bn daa:
http://www.cdc.gov/media/releases/2014/s1023-ebola-nyc.html
2014-10-24