Сүхтэй этгээд халдлага үйлджээ

img

АНУ-ын Нью Йорк хотноо өчигдөр 19.00 цагийн үед сүх барьсан этгээд халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр гурван хүнийг гэмтээж, хэргийн газраас зугтаах үедээ хяналтын камерт бичигджээ. Камерийн бичлэгт халдлага үйлдсэн этгээд 30 орчим насны өнгөт арьстай эрэгтэй байжээ. Тэрбээр саарал өнгийн алчуур толгойдоо зүүж, цэнхэр хүрэм, жинсэн өмд өмсчээ. Гэмт этгээдийг эрэн сурвалжиж, орон даяар хайх үед түүнийг нэгэн дэлгүүрийн өмнө зогсч байхад нь цагдаа нар буудаж, аюулгүй болгосон байна. Цагдаа нар гал нээх үед түүний хажууд явж байсан 29 настай эмэгтэй шархтжээ. Түүнийг “Jamaica” эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэсэн аж.

Нью Йорк хотын Цагдаагийн дарга Билл Браттон “Сүх барьсан этгээд хотод минь террорист халдлага үйлдлээ. Энэхүү халдлагыг шинжээчид тайлбарлахдаа өс хонзонгийн сэдэлтэй гэсэн. Цагдаа нар түүнийг олон хүнийг гэмтээхээс нь өмнө буудаж хороолоо. Цагдаагийн ажилтны бууны суманд оногдсон эмэгтэйд харамсч байна” гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
amerik tsagdaa nar aimaar aimhai dandaa hun buudaj anganaaa kkkk.
2014-10-24
өндөр болгох:
15-35 насныханд зориулсан өндөр болгох нууц номыг интерном, голдэн бүүк, аз хур, алтантөгрөг, мажестик, мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай_. үнэ: 22 000₮
2014-10-24