Ким Чен Ун эболагаас сэрэмжлэв
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун эрүүл мэндийн яамныхаа төлөөлөгч нартай уулзалт хийх үеэрээ Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирусээс иргэдээ хамгаалахын тулд тодорхойгүй хугацаагаар хилээ хааж магадгүй гэжээ. Тэрбээр “Үхэл таригч эбола вирус Хойд Солонгост дэгдвэл бидний хүч дутах болно. Тиймээс шаардлагатай гэж үзвэл улсын хилээ хаахаас өөр гарцгүй. Мөн эбола бүртгэгдсэн орнуудаас гадна Африкийн аль ч орны жуулчныг Хойд Солонгос хүлээн авахгүй” гэж “KCNA” агентлагт ярьжээ. Эбола вирус азийн аль ч оронд бүртгэгдээгүй гэдгийг ДЭМБ-аас баталж байгаа юм.
Хятадын Засгийн газар Хойд Солонгосын Эрүүл мэндийн яаманд эбола вирусын шинжилгээ авахад зориулсан төхөөрөмж болон судалгааны лаборатори бэлэглэхээр болсон гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ