Захирагчийн гэрийг бүсэлсэн оюутнуудыг баривчлав
Хонконгийн оюутнууд Бээжингийн удирдлагуудтай сонгуулийн нээлттэй эрхийн асуудлаар хэлэлцээр хийж чадахгүй байгаадаа уурсаж, өчигдөр 11.00 цагийн үед захирагч Люн Чун Ины гэрийг бүсэлсэн билээ. Тэгвэл цагдаагийн ажилчид Люн Чун Ины гэрийг бүсэлсэн 200 гаруй оюутныг хүчээр тарааж, 48 оюутанг баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Оюутнууд захирагчийнхаа гэрийг бүслэх үед байшин дотор гурван хүн байжээ. Энэ үйл явдлын улмаас захирагч гэр бүлийнхээ хамтаар Засгийн газрын ордонд түр байрлах болсон юм.
5
Харин 150 гаруй оюутан, залуус баригдсан оюутнуудыг суллахыг шаардаж, цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Мөргөлдөөний улмаас хоёр оюутан хүндээр гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.
5
Оюутнуудыг дэмжиж өнгөрсөн сарын эхээр ахлах, дунд сургуулийн 2000 гаруй сурагчид жагсаалд нэгдсэн билээ. Сурагчдыг тэргүүлж буй Алекс Чоу “ВВС” агентлагт ярихдаа “Цагдаа нарт баригдсан оюутнуудыг суллавал бид жагсаалаас гарах болно” гэжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ