Хүслийн хурим
Гэрлэх ёслолын ордон өнөөдөр хөл ихтэй байна. Учир нь энд нийслэлийн хөгжил цэцэглэлт, өнгө төрхийг цэвэр, цэмцгэр байхад өөрийн хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж буй 10 хосын хуримын ёслол нэгэн цагт боллоо. Дээлийн өнгөөр ижилсэж, хуримын даашинз, ёслолын хувцсаар гоёсон тэдний царайнаас баяр гэрэлтэж, аз жаргал мэдрэгдэж байлаа. Нийслэл хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулж, ажилтай, орлоготой амьдарч байгаа зорилтот бүлгийн иргэдийн хуримын ёслолын үйл ажиллагааг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Гэрлэх ёслолын ордон хамтран зохион байгуулж, тэдний хуримын ёслолын ажиллагааг үнэ төлбөргүй хийж өгдөг.
ө
Энэ үйл ажиллагаа өнгөрсөн жилээс уламжлал болон зохион байгуулагдаж байгаа билээ. Монгол Улсад гэр бүл болон бүртгүүлж байгаа хосуудын 10 хүрэхгүй хувь нь Гэрлэх ёслолын ордонд хуримын ёслол үйлддэг байна. Хуримын ёслолын энгийн өдрүүдийн зардал 759 мянган төгрөг байдаг аж. Өнөөдрийн байдлаар 1353 айл гал голомтоо бадрааж, хуримын ёслол үйлдээд буй аж. Өнөөдөр нийслэлийн дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газрын ажилчид, автобус баазын жолооч, кондуктор зэрэг ажил хийдэг иргэд хуримаа хийж, амьдралын аз жаргалтай агшнаа мөнхөллөө. Хосуудын баярын сэтгэгдлийг хүргэж байна.
ө
Ж.Батцэнгэл, О.Энхтөр: Хуримын ордонд анх удаа орж ирлээ
ЧД-ийн иргэн
-Маш их баяртай байна. Анх удаа хуримын ордонд орж ирлээ. Энэ боломжийг олгосон Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн захирал, дарга нар, хамт олондоо баярлалаа. Бид 14 жил ажиллаж байна. Ажил маань эхэндээ хэцүү байсан ч удаан жил ажиллаад ирэхээр сурчихсан даа. Өглөө 05:00 цагт ажилдаа гарна. Орой 18 цагт бууна.
6
Д.Баянбилэг, Д.Алтангэрэл: Сэтгэгдэл өндөр байна
СБД-ийн иргэн
-Сэтгэгдэл их өндөр байна. Бид “Сүхбаатар дэвшил” компанийн ажилчид. Хамт олондоо их баярлаж байна. Ханилаад 20 жил болж байгаа ч хуримын ордонд хуримлаж байгаагүй.
6
Л.Нүржидмаа, Г.Гантулга: Хамт олондоо баярлалаа
ХУД-ийн иргэн
-Их баяртай байна. Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээнд хоёр жил ажиллаж байна.
Ханилаад гурван жил болсон. Өмнө нь хуримаа хийж амжаагүй байсан. Сайхан байна. Удирдлагууддаа, хамт олондоо баярлалаа. Ханьдаа баярлалаа.
6
Д.Батжаргал, Х.Алимаа: Хүүхдүүд маань баяр хүргэхээр ирсэн
СХД-ийн иргэн
-Өнөөдрийн үйл ажиллагаанд биднийг оролцуулж байгаа хамт олондоо баярлалаа. Бид СХД-ийн нийтлэг үйлчилгээний төвийн ажилтнууд. Хоёр жил ажиллаж байна. Өмнө нь 1997 онд хөдөө хуримаа хийж байсан. Ханилаад 17 жил болж, хоёр сайхан хүү, хоёр сайхан охинтой болсон. Энэ сайхан өдөр Улсын нийслэлийнхээ хуримын ордонд ёсолж байгаадаа маш их баяртай байна. Би ханилаад 17 жил болж байна. Хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдүүд маань баяр хүргэхээр ирцгээсэн байгаа.
6
Тэд бас гэрлэх ёслолын ордонд хуримын ёслол үйлдэхийг хүсдэг байсан. Эхнэртээ эмэгтэй хүний битүүхэн мөрөөддөг хуримын даашинзыг нь өмсгөөд хуримаа хийхийг боддог байсан гэж ярьсан. Өнөөдөр тэдний хүсэл биеллээ. Аз жаргал хүсье.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ