“Би Ерөнхий сайдыг ална”

img

Канадын парламентын ордонд халдлага үйлдэхийг завдсан Майкл Зихаф-Бибо амиа алдахаасаа таван цагийн өмнө твиттертээ “Би Ерөнхий сайдыг ална” хэмээн жиргэсэн байжээ. Түүнийг парламентын ордонд нэвтрэх үед Канадын Ерөнхий сайд Стивен Харпер хуралдаанд оролцож байсан юм. Шинжээчид энэхүү халдлагыг урьдчилан бэлдсэн байж болзошгүй хэмээжээ.

а

Цагдаагийнхан гэмт этгээдийн твиттерээс Ерөнхий сайдын тухай бичсэн хэд хэдэн жиргээг нийтэд ил болгосон байна. Энэхүү жиргээнүүдийн ихэнх нь Ерөнхий сайд Стивен Харперийн нэр хүндэд халдсан эсвэл гутаан доромжилсон өнгө аястай байжээ.

а

Оттава хотын дарга Жим Уатсон “Парламентын ордонд болсон үйл явц бидний айдаст автууллаа. Энэ халдлага бидэнд сэрэмжтэй байхыг давхар санууллаа. Цагдаагийнхан гэмт этгээдийг хамсаатантай байж болзошгүй хэмээн хардаж буй. Тиймээс хотын иргэд, жуулчид дор бүрнээ сэрэмжтэй байхыг хүсье” гэж хэлжээ.

а

Хотын дарга “Би Ерөнхий сайдыг ална” гэх сөрөг жиргээ олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд байхад цагдаагийнхан хяналт тавихгүй, хайхарамжгүй хандсан хэмээн буруутгасан байна.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
iim t1 radical nuhruud haa saigui baih yumdaa. ter hen bilee turiin ordon luu buu zevsegtei nevtreh halddag hiih gechiheed odoo urshuul guij bna gesen uu
2014-10-25
medreluuded:
hediiigeer aldaa onoo bga ch urid uridiin eruniinuudiig bodvol hamasgui ih yum hiij bga hun teneguud mini.
2014-10-25
altankhuyag:
he he. tegeed hurdlaach
2014-10-24
gai gai:
bi bas erunhii saidiig .....!
2014-10-24
цэцэгээ:
болдогсон бол ч
2014-10-24