Николь Кидман Хайнанд иржээ

img

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман өчигдөр “China Fashion Chic” наадамд оролцохоор Хайнан аралд ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй Хайнан аралд менежерийнхээ хамт  иржээ.

Тэрбээр “CCTV”-д ярилцлага өгөх үеэрээ “Нөхөр минь хэлж байсан юм. Хятадын хамгийн үзэсгэлэнтэй газар бол Хайнан арал гэж. Энэ сайхан аралд ирсэндээ баяртай байна. Миний бодлоор охид минь энд л өсөж торних хэрэгтэй байх. Ирэх зун гэр бүлийнхээ хамтаар Хайнан аралд ирж, цагийг зугаатай өнгөрүүлэх болно. Амлаж байна” гэжээ.  Кидман маргааш Шанхай, Бээжинд очиж фэнүүдтэйгээ уулзах гэнэ.

Жүжигчний аав Антино Кидман өнгөрсөн сар авто ослоор амиа алдсан юм. Энэ үйл явдлын дараа Кидман олны өмнө гараагүй билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ