Гага Лондонд тоглолтоо хийв
Дуучин Лейди Гага “Born This Way” аялан тоглолтынхоо хүрээнд өчигдөр Лондон хотод тоглолтоо хийжээ. “O2 Arena” цэнгэлдэхэд болсон тоглолтыг үзэхээр 50 мянга гаруй хүн цугларсан байна. Энэхүү тоглолтыг хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн гэр бүл үзэж сонирхсон бол урилгаар Британийн хөвгүүдийн хамтлаг “One Direction” оролцож “Half A Heart” дуугаа дуулжээ.
Гага дээрх тоглолтоос гадна энэ сарын 29, 30-нд Канад болон Шотландад тоглолтоо хийх гэнэ. Дуучин бүсгүй өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн “Born This Way” тоглолтоо хийж эхэлсэн билээ. Тэрбээр энэ хугацаанд дэлхийн 24 орны 80 гаруй хотод тоглолтоо хийжээ. “People” сэтгүүл “Гага аялан тоглолтоосоо нийтдээ 500 сая ам.долларын ашигтай ажилласан” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ