Далай ламд бараалхав
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам энэ сарын 22, 23-нд Канад улсад айлчлал хийжээ. Тэрбээр маргааш Британид очиж, сүсэгтэн олонтой уулзах юм байна. Далай ламыг Канадад ирэх үед Холливуудын уран бүтээлчид бараалхсан тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Түүнтэй дуучин Селена Гомез, жүжигчин Орланда Блум, Эва Лонгория, Лупита Нионго, Жереми Реннер, хөтлөгч Рассель Брэнд болон Канадын Ерөнхий сайд Стивен Харпер уулзаж бараалхжээ. Селена твиттертээ Далай ламтай авахуулсан зургаа байршуулаад “Амьд бурхан” гэж жиргэсэн байна.
Хэдхэн хоногийн өмнө тус улсын парламентын ордонд Майкл Зихаф-Бибо гэгч халдлага үйлдэхийг санаархсан юм. Халдлагын дараа Далай лам “Учир утгагүй уур хилэн бидэнд хэрэггүй” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ