Хатан хааны бие чилээрхжээ
Их Британийн хатан хаан II Элизабет болон хунтайж Филипп нар өчигдөр Букингемийн ордондоо Гана улсын Ерөнхийлөгч Жон Драмани Махама болон Сингапур улсын Ерөнхийлөгч Тан Кенг Уамыг хүлээн авч уулзахаар төлөвлөжээ. Эхлээд Ерөнхийлөгч Жон Драмани Махама болон тэргүүн хатагтай Лордина Махаматыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч хатан хаанд өөрийн бичсэн “Биднийг мартах хэрэггүй” номоо бэлэглэсэн байна. Харин дараагийн уулзалтаа хийж чадаагүй байна. Учир нь хатан хааны бие чилээрхжээ. Тиймээс ордны “Б” танхимд Сингапурын Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай Мариг ханхүү Уильям, гүнж Кейт Миддилтон нар хүлээн авсан хэмээн “www.dailymail.co.uk” мэдээлэв.
6
88 настай хатан хаан хоёр орны төрийн тэргүүнийг хүлээн авсаныхаа дараа ихэд ядарч, эмчид биеэ үзүүлсэн байна. Букингемийн ордноос мэдээлсэнээр “Хатан өчигдөр биедээ хэт их ачаалал өгч, ядаргаанд орсон. Тиймээс хэд хоног хэвтрийн дэглэм барих шаардлагатай гэж эмч зөвлөсөн” гэжээ.
5
Гана, Сингапурын Ерөнхийлөгчид өнөөдөр Лондон хотноо зохион байгуулагдах “Дэлхийн цаг уурын өөрчлөлт” форум уулзалтад оролцох аж.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ