“Румын, Мальта улс Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашигласан”
Мобиком үүрэн телефоны операторт компанид бүртгэлтэй, УИХ-ын гишүүдийн дугаараас, түүний өмнөөс бусад руу мессеж бичсэн тухай УИХ-ын чуулганы хуралдаан дээр яригдсан. Энэ асуудлаар өнөөдөр “Мобиком” группийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан хэвлэлд хандаж, мэдээлэл хийлээ.
f
Тэд “Бид яг одоогоор бусдын утасны дугаарыг ашиглаж мессеж явуулсан энэ тохиолдлын цаана хоёр улсын оператор хийснийг тогтоогоод байна. Тодруулбал, Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглаж мессеж явуулжээ. Ингэхдээ нийт 20 хэрэглэгчийн дугаарыг ашигласан байна. Харин энэ 20 хэрэглэгчээс хэчнээн хүнд мессеж явуулсан нь хараахан тодроогүй. Гэхдээ хүмүүсийн ойлгож байгаа шиг “Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй. Харин хэлэхэд, хулгай, залилан хийж байгаатай адил үйл явдал гэж ойлгож болно. “Мобиком” групп асуудлыг, гарсан алдааг тодорхой болгохоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад үүрэн телефоны оператор компаниудтай хамтран ажиллаж байна” гэж мэдэгдлээ.
g
Мөн одоогийн байдлаар дээрх хоёр улсын үүрэн телефоны операторууд руу хандаж, манай улсын үүрэн операторуудад ирсэн, хууль бус мессежийг хязгаарлах чиглэлээр шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна гэдэг тайлбар өгөв.
f
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ