Лохан хуримаа хийнэ

img

Холливуудын уран бүтээлч Лэндсей Лохан Лондон хотноо зохион байгуулагдсан “Speed-the-Plow” киноны нээлтэд оролцох үедээ ядам хуруундаа хуримын бөгж зүүсэн байжээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Британийн ханхүү Харритай нууцаар болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн юм. Тэд шөнийн клубээр хамт үйлчлүүлсэн ч дотно харьцаатай биш гэж “www.dailymail.co.uk” мэдээлсэн юм.

h

Америкийн “TMZ” сайтын бичсэнээр “Ханхүү Харри жүжигчин бүсгүйд гэрлэх санал тавиагүйн тодорхой. Тэгэхдээ Лоханы ядам хуруунд хуримын бөгж зүүлттэй байсан. Лохан хэн нэгнээс гэрлэх санал авсан байж магадгүй” гэжээ.

j

Гэрчүүдийн мэдээлсэнээр Лоханд нэг баян британи эр гэрлэх санал тавьсан. Жүжигчин бүсгүй хуримын санал авснаа хөтлөгч Опра Унфрид хүртэл хэлсэн. Тэрбээр энэ ондоо багтааж хуримаа хийнэ” гэсэн байна.

g

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ