Халдвар авсан иргэдийн тоо 10 мянгад хүрлээ

img

Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Гвиней улсад дэгдсэн эбола вирусын улмаас халдвар авсан хүмүүсийн тоо 10 мянгад хүрчээ. Энэ тухай ДЭМБ-ын захирал Маргарет Чан “AFP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан байна. АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар халдвар авсан иргэдийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь хүнс, тэжээлийн хомсдлоос үүдэлтэй гэв. Өнөөдрийн байдлаар эбола вирусаар амиа алдсан иргэдийн тоо 4922-д хүрчээ.

1

Британийн Эрүүл мэндийн дэд сайд Кани Жоннатхан “ДЭМБ, АНУ, Британийн эмч нарын тооцоолсноор энэ оны эцэс гэхэд халдвар авсан иргэдийн тоо 10 мянгад хүрнэ хэмээн таамаглаж байсан. Эбола эрчимтэй тархаж буй учир энэ оны эцэс гэхэд дахин 15 мянган иргэн халдвар авах магадлалтай байна. Канадын Эрүүл мэндийн яам Сьерра-Леон, Либери улс руу туршилтаар гаргаж авсан эболагийн эсрэг бэлдмэл илгээсэн байгаа” гэж ярьжээ.

Өнгөрсөн баасан гаригт Мали улсад эболагийн анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Халдвар авсан өвчтөн хоёр настай бөгөөд түүний биеийн байдал хэвийн байгаа гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм. Мөн тус улсын Ерөнхийлөгч Дионконда Траоре эбола вирусын улмаас хилээ хаажээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zugeer :
zugeer dee udahgui vaktsinaa gargaad l zarj ehelne shuu dee.ene amerikchuuduu.
2014-10-27