Цэргийн албан хаагчид амиа алджээ
Египетийн Синайн хотод өнгөрсөн баасан гаригт дараалсан халдлага гарчээ. Халдлагын үеэр 31 цэргийн албан хаагч, 11 цагдаа, хоёр иргэн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Эхний халдлагын үеэр 29 албан хаагч амиа алдаж, 30 гаруй хүн гэмтсэн байна. Гэрчүүдийн мэдээлсэнээр гэмт этгээдүүд цэргийн албан хаагчдын үйчлүүлдэг цайны газарт бөмбөг дэлбэлсэн гэв.
1
Энэхүү халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч, генерал Абдул Фатта аль Сиси Синайн хотод 10 хоногийн хугацаатай онц байдал зарлаж, хөл хорио тогтоожээ. Сиси халдлагыг зохион байгуулсан хүмүүсийн нэн яаралтай барихыг тушаасан байна. Мөн орон даяар гурван хоногийн гашуудал зарласан аж. Засгийн газраас амиа алдсан цэргийн албан хаагчдын гэр бүлд нөхөн төлбөр олгохоо мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ