Хөгжилтэй аялал

img

Аяллын баг дараагийн газартаа ирэхэд сурагчид автобуснаас буун, хөвгүүд “өвсөн дээр зөөлөн унаж байна” гэлцэн барилдаж, охид “ямар гоё газар вэ, миний зургийг, одоо харин бид хоёрыг” гэж зургаа авахуулна. Эд бол нийслэлийн Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7б ангийнхан буюу Сэлбэ голыг цэвэрлэдэг “эко” сурагч С.Буянхишигийн ангийнхан. Тэд өнөөдөр /X.25/ нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын 375 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Улаанбаатар хоттой танилцах аялал”-д оролцож буй юм. Энэ газраас тэд ХУД-ийн нутаг дэвсгэр Их тэнгэрийн амны хадны зургийг үзэж, нийслэлд байдаг нэгэн түүхэн дурсгалын тухай мэдэж авав. Улаанбаатар хоттой танилцах аялалд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд, тохижилт үйлчилгээний компанийн ажилчид, Монгол Улсад суралцаж буй өвөрмонгол, буриад оюутнуудын төлөөлөл, 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагчид оролцсон. Энэ дөрвөн хэсгээс  бид “эко” сурагчийн ангийнхантай хөгжилтэй аялав.

ө

Сурагчдын Улаанбаатар хоттой танилцах аялал Монголын үндэсний түүхийн музейгаас үндэсний түүх соёл, өв уламжлалаа мэдэхээс эхэлж, Зайсан толгой, Их тэнгэрийн ам гэх түүхэн дурсгалт газраар үргэлжлэн, Ус сувгийн удирдах газрын сургалтын төвтэй танилцаж, усны тухай танин мэдсэнээр өндөрлөсөн. Сурагчдад аялал таалагдаж буй нь тэдний яриа хөөрөө, сэтгэл хөдлөлөөс анзаарагдаж байв. Тэд аялалын замд сургуулийнхаа сүлд дууг дуулах, хөтөчийн асуултад зөв хариулахыг эрмэлзэн, шинэ санаа дэвшүүлж өрсөлдөх зэргээр хөгжилтэй, сонирхолтой нэг өдрийг өнгөрүүлэв.

а

Аялалын замд сурагчдын сэтгэгдлийг сонссон юм.

ө

А.Дөлгөөн: Ах эгч нартаа баярлалаа

б

б

ө

Биднийг Улаанбаатар хотынхаа гоё гоё газруудтай танилцах боломж олгосон ах эгч нартаа баярлалаа. Аялалаас хамгийн сонирхолтой нь Зайсан толгойн дээрээс нийслэлийг дурангаар харах байлаа. Хотыг маш сайн харж болж байсан. Өмнө нь ангиараа цэргийн түүхийн музей үзэж байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм аялалд оролцож байгаагүй. Манай ангийнханы сэтгэгдэл өндөр, хүүхдүүд маш дуртай байна.

ө

О.Бат-Эрдэнэ: Модон тээрэм их таалагдлаа

б

б

Ангийнхантайгаа хамт энэ аялалд оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Надад Үндэсний түүхийн музейн газар тариалангийн багаж таалагдсан. Тэднээс том модон тээрэм их таалагдлаа. Өмнө нь ганцаараа үзэж байсан. Ангийнхантайгаа шуугилдаад, олуулаа үзэх сайхан юм /инээв/. Өнөөдөр сайхан өдөр байна.

ө

С.Буянхишиг: Усаа хайрлах хэрэгтэй сайн ойлголоо

ө

а

Түүхийн дурсгалт газруудыг үзэж, хотоор аялаж байгаадаа маш их баяртай байна. Түүхийн музей үзэх сайхан байлаа. Үзмэрүүд нь их гоё юм. Эртний хүмүүсийн хэрэглэж байсан багаж, зэвсэг их сонирхолтой санагдаж байна. Энэ үзмэр их таалагдсан. Мөн Их тэнгэрийн аманд очих сонирхолтой байсан. Мөн Ус сувгийн удирдах газрыг сургалтын төвөөс усыг хэрхэн хэмнэхийг болон хүн бүр усаа хайрлах хэрэгтэй гэдгийг сайн ойлголоо.

а

Энэ ангид Хатантөмөр, Билгүүнтөмөр гэх хоёр ихэр хөвгүүн байх аж. Билгүүнтөмөр хүү дуу цөөнтэй, даруухан нэгэн бол Хатантөмөр хөдөлгөөнтэй, хүний асуусан болгонд түрүүлж хариулсан, бусадтай амархан танилцаж, яриа өрнүүлдэг сэргэлэн хүүхэд аж. Улаанбаатар хоттой танилцах аялалд оролцсон тэрбээр “Надад Монголын үндэсний түүхийн музейн үзмэрүүд их гоё санагдсан. Алтан эдлэл, чимэглэлүүд нь бүр гоё юм билээ. Бас Ус сувгийн удирдах газрын сургалтын төвд аквариумд байсан жижигхэн загаснууд хөөрхөн юм. Ах /Билгүүнтөмөр/ бид хоёр загас тэжээе гэдэг ч ээж амьтан зовоочихно гээд зөвшөөрдөггүй юм ” гэж ярина. Энэ сэргэлэн хүү ирээдүйд цагдаа болохыг мөрөөддөг гээд цагдаагийн цолыг алдалгүй нэрлэж байсан шүү.

ө

Ийнхүү 117 дугаар сургуулийн 7б ангийнхантай хотоор “зугаалав”. Аялалын төгсгөлд “баяртай” гэж хэлэхэд, сурагчид Усны сургалтын төвөөс бэлэглэсэн усны үнэ цэнийн тухай өгүүлэх “Дусалхүүд тохиолдсон явдал” цувралд шимтээд тун завгүй байлаа.

а

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ