“iPhone 6” бөх биш юм гэжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек санамсаргүй байдлаар “iPhone 6” гар утсаа газар унагаж, эвдэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр эхнэр Жэннифер Гарнерийн хамтаар фитнес клубээр үйлчлүүлээд гарч явахдаа утсаа газар унагаасан байна.

1

Энэ үйл явдлын дараа жүжигчин залуу твиттертээ “Азгүй юм аа. Үнэнийг хэлэхэд “iPhone 6”-г их бөх, сайн гэж бодсон. Итгэлийг минь бага зэрэг хөсөрдүүллээ шүү” гэж жиргэжээ. Жүжигчний дээрх жиргээний дараа “Apple”-ийн засварын хэсгээс “Та завтай бол утсаа Нью Йорк хотноо байрлалтай манай засварын төвд үнэгүй засуулаарай” гэсэн байна.  Хариуд нь Аффлек эвдэрсэн “iPhone 6”-г минь том охин минь авчихсан. Тэр их жаргалтай байгаа. Би дахин “iPhone 6” худалдаж авах болно. Одоо илүү боломгоомжтой байна” хэмээжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol.china:
manai utas bas bgaan blee sht
2014-10-26
zaza:
teneg yumaa
2014-10-26