Кимийн ээж хоолны ном гаргажээ

img

Реалити шоуны од Ким Кардашианы ээж Крис Женнер хоолны ном гаргасан тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Энэхүү номонд багтсан 100 гаруй төрлийн хоолны жорыг Крис Женнер өөрөө зохисон гэдгээ “HBO” телевизээр үдэш бүр гардаг “Кардашианыхантай хамт” реалити шоуныхаа үеэр ярьсан байна.

1

Крис Женнер шинээр худалдаанд гарсан номоо “Галт тогоондоо Кристээ хамт” хэмээн нэрлэсэн аж. Энэ ном 114 долларын үнэтэй юм байна. Ким твиттертээ “Миний ээж олон хоол хийж чаддаг. Ээжид минь итгээд үзээрэй бүсгүйчүүдээ. Мөрөөдлөө биелүүлсэн Норигийн эмээд баяр хүргье” гэж жиргэжээ. Крис номынхоо сурталчилгаагаар маргааш Токио хотноо очих гэнэ. Энэ ном азийн зах зээлд амжилт олвол тэрбээр номоо англиас гадна дэлхийн 14 орны хэлээр хөрвүүлэн худалдаанд гаргах гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ