Кобане хотыг 10 өдрийн дотор эзэлнэ гэв

img

Сирийн хойд мужуудыг эзлээд байгаа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлгийн дайчид Турк улстай хил залгаа Курдын Кобане хотыг 10 өдрийн дотор эзлэхээ мэдэгджээ. Тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдади дайчдынх нь эсрэг тулалдаж буй курдуудыг бууж өгөхийг шаардсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Хэт даврагчид өчигдөр Кобане хотын хил орчимд байрлах хэсэгт далбаагаа мандуулж, халдлага зохион байгуулсан байна. Тэд курд дайчдын байрлаж буй хуаран руу ойрын зайн тусгалтай пуужин харваж, 19 дайчны аминд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаа курдуудад зэвсэг нийлүүлсэний улмаас Кобане хотыг хамгаалахад туслалцаа үзүүлж байсан Туркийн цэргүүд ухарсан билээ.

Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдагон “Курдуудад зэвсэг нийлүүлэх нь хэт даврагчдыг зэвсгээр хангаж буйтай утга нэг” гэсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xexe :
baritsaalagdsan britan setguulch tedniig ih huchtei gesen
2014-10-28
xexe:
erdoganii sanaa neg talaar zow... yagaad gewel kurduud ezlegdwel het dawragchdiig zewsgeer hangaj bui hereg yum
2014-10-28
tureg:
erdogan chi bol turk bish pers *.
2014-10-27
islam:
allax akbar....01 daisan mongol gej bga sht...huuhduudee
2014-10-26
novshiin erdagon:
novshiin erdagon uheesei
2014-10-26