Охид хэт даврагч болсон гэжээ

img

Британи улсын иргэн 15 настай Луси, 14 настай Нана гэх хоёр охин Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн тухайгаа мэдэгджээ. Тэд эмэгтэй хэт даврагчид шиг хар өнгийн гивлүүр зүүсэн зургаа фэйсбүүктэй байршуулаад “Биднийг хайх хэрэггүй. Бид өөрсдийн хүсэлтээр хэт даврагч болсон. Хэн ч дарамтлаагүй. 100 хувь өөрсдийн хүсэлтээр” гэж бичжээ.

1

Тус улсын Батлан хамгаалах яам “Хэт даврагчид олон нийтийн сүлжээгээр дамжуулж өсвөр насны охид, хөвгүүдийг алан хядагч болоход уриалан дуудаж байна. Тэд хэт даврагч болохыг зөвшөөрсөн дээрх охидтой чатаар харилцдаг байсныг тогтоосон. Охидууд хилийн дээс алхаж, Иракт очоогүй эх орондоо байгаа” гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт 17 настай Австрали хүү хэт даврагч болсныг Ерөнхий сайд Тони Эбботод мэдэгдсэн билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yaaana ve yamar aimaar medee ve:
stu.pid ohiid. aaw eej ah duus n uhen uhtlee gomdoj amidrana. colanii huuhduud ch stu.pid bn daa
2014-10-27
yaaana ve yamar aimaar medee ve:
stu.pid ohiid. aaw eej ah duus n uhen uhtlee gomdoj amidrana. colanii huuhduud ch stu.pid bn daa
2014-10-27
иргэн:
энэ хоёр *г хүсээд байгаа хэт даврагчдад нь өгөөд үхтэл нь хүчиндүүлэх юмсан.
2014-10-27