Газын зурваст 2.7 тэрбум шаардлагатай гэв

img

Израйль болон Палестиний тал өнгөрсөн наймдугаар сарын 28-нд Газын зурваст урт хугацааны гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. 50 хоногийн турш үргэлжилсэн мөргөлдөөний улмаас Палестиний 1200, Израйлийн 69 иргэн амиа алдсан юм. Тэгвэл НҮБ-ын шинжээчид Газын зурвасын хохирлын хэмжээг тогтоож танилцуулжээ. Шинжээчид Газын зурвасыг сэргээн засварлахад 2.7 тэрбум ам.доллар шаардлагатай гэжээ. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдэж, Европын холбоо болон олон улсаас шаардлагатай тусламж үзүүлэхийг хүссэн байна.

1

Норвегийн Засгийн газраас өнгөрсөн бямба гаригт Газын зурваст шаардлагатай эм тариа, хоол хүнс илгээжээ. Харин Палестиний хэт даврагч “Хамас” бүлэглэлээс болж дээрх тусламж эзэддээ хүрч чадахгүй байгаа юм. Норвегийн тусламжийн цуваа руу хэт даврагчид гал нээсэн аж.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Газын зурваст эхний ээлжинд 2.7 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон” гэж хэлжээ. Ирэх долоо хоногт Нью Йорк хотноо дэлхийд тэргүүлэгч аж үйлдвэржсэн “Их 7” орны Гадаад хэргийн сайд нар Газын зурвасын асуудлаар уулзах гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jargal:
газийн зурвас гэж бичдэггүй билүү
2014-10-27