Амиа алдсан хамгаалалтын ажилтанг оршуулав
Майкл Зихаф-Бибо гэгч өнгөрсөн долоо хоногийн эхээр Канадын парламентын ордонд халдлага үйлдсэн юм. Тэрээр парламентын ордонд зөвшөөрөлгүй нэвтэрсэнийхээ дараа хамгаалтын ажилтан 29 настай Натан Сериллог буудан хороосон билээ. Тэгвэл өчигдөр гэмт этгээдийн гарт амиа алдсан хамгаалалтын ажилтан Натан Сериллог оршуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
1
Оршуулах ёслолд гэмт этгээдийг аюулгүй болгосон хамгаалагч Кевин Виккерс болон Канадын Ерөнхий сайд Стивен Харперийн бие төлөөлөгч оролцож, гэр бүлд нь эмгэнэл илэрхийсэн байна. Амиа алдсан хамгаалалтын ажилтны гэр бүлд улсаас нөхөн төлбөр олгосон хэдий ч нийтэд зарлахаас Ерөнхий сайд татгалзсан байна. Өнөөдрөөс эхэлж нийслэл Оттава хотод тогтоосон хөл хориог цуцалж буй ч иргэдийг сэрэмжтэй байхыг хотын дарга Жим Уатсон сануулжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ