Оюутнуудаас уучлалт гуйжээ

img

Ардчиллын төлөө тэмцэж буй оюутан залуусаас Хонконгийн захирагч Лин Чун-Иен уучлалт гуйсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Оюутнууд өчигдөр орон даяар “Сонгуулийн нээлттэй эрх болон жагсаалаа үргэлжлүүлэх нь зөв, буруу” гэсэн бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөөд байсан юм. Хонконгийн оюутны холбооноос санал авах 2000 гаруй байр бэлдэж, таван сая гаруй саналын хуудас бэлдээд байжээ. Энэхүү санал асуулгад 15-аас дээш насныхан оролцох боломжтой байв.

1

Эсэргүүцлийн жагсаалыг тэргүүлж буй Хонконгийн их сургуулийн оюутан Жосеф Хон санал асуулга эхлэхээс дөрвөн цагийн өмнө мэдэгдэл хийж, санал асуулгаа цуцалжээ. Тэрбээр “Захирагч буруугаа ухамсарлаж, биднээс уучлалт гуйлаа. Тиймээс хэсэг хугацаанд санал асуулга явуулахаа хойшлуулав. Тэгэхдээ бид санал асуулгаа иргэдээс авах болно. Энэ санал асуулгын үр дүн бидний ирээдүйг тодорхойлох болно” гэж хэлжээ. Маргааш 14.00 цагт захирагч Лин Чун-Иений хүсэлтийн дагуу Засгийн газар болон оюутнууд уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ