Дилма Роуссефф ялалт байгууллаа

img

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн өчигдөр гарчээ. Энэ удаагийн сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Дилма Роуссефф ялалт байгуулсан байна. Тэрбээр нийт сонгогчдын 51 хувийн санал авсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгчтэй хамт сонгуульд өрсөлдсөн “Ардчилсан нам”-ын дарга Аесио Невес 48 хувийн санал авсан байна.

1

Сонгуулийн дүн гарсаны дараа Дилма Роуссефф төв телевизээр дамжуулан ард түмэндээ талархал илэрхийлээд 2010 оноос хэрэгжүүлж буй ядуурлыг бууруулах хөтөлбөрийг үргэлжүүлэхээ амласан байна. Сонгуульд өрсөлдсөн Аесио Невес Ерөнхийлөгчдөө баяр хүргээд “Ард түмнээ дээдэлдэг, авлигатай тэмцдэг удирдагч болоорой” гэж хүсчээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ