Украинд парламентын сонгууль болов

img

Украинд өчигдөр парламентын сонгууль болж өндөрлөлөө. Парламентын сонгуульд  “Ерөнхийлөгч Петр Порошенкогийн “Порошенко эвсэл” нам 23 хувийн дэмжлэг авснаар  тэргүүлж байгаа” гэж сонгуулийн хорооноос мэдэгдэв. Сонгуулийн эцсийн дүн маргааш гарах гэнэ.

Энэ удаагийн сонгуульд зүүн хязгаарын Донецк, Луганск мужийн гурван сая орчим хүн оролцоогүй гэж Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгджээ. Мөн Оросын эх газарт нэгдсэн Крымийн хойгийн 1.8 сая иргэн ссонгогчдын жагсаалтаас хасагдсан байна. “Бүгд найрамдах Донецк” улсын тэргүүн хэмээн өөрийгөө өргөмжилсөн Денис Пушилин “Украины зүүн хэсгийн мужууд ирэх арваннэгдүгээр сард өөрсдийн санал хураалтыг явуулахаар төлөвлөсөн” гэж хэлжээ.

Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа Польшийн Гадаад хэргийн сайд Гжегож Схетина  “Украины парламентын сонгууль ардчилсан байдлаар, ил тод боллоо” гэсэн бол Канадын Ерөнхий сайд Стивен Харпер “Ардчилсан эрхийнхээ үндсэн дээр сонголтоо хийсэн Украины ард түмэнд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс  баяр хүргье” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ