Киану Ривз: Сандра Буллоктой дэлгэцэнд дахин учрахыг хүсч байна

img

“Матрекс”, “Нуурын эргийн байшин”, “Мөрөөдлийн арваннэгдүгээр сар”, “Хурд”, “47 самуурай”, “Давалгаан дээр” зэрэг кинонд гол дүр бүтээсэн холливуудын нэрт жүжигчин Киану Ривзийн “Deadline.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр хамгийн сүүлд “John Wick” кинонд тоглосон юм. Уг уран бүтээл энэ сарын 20-нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ.

.

-Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “John Wick” кино Америкийн “Box Office”-д хоёрдугаар байранд жагссан байна. Нийт 5.3 сая ам.долларын ашиг олжээ. Муугүй шүү. Энэ киноны трейлер цацагдсаны дараа Киану Ривзийн фэнүүдийн дунд хүлээлт үүссэн. Киноны гол дүрийн хувьд, өнөөг хүртэл энэ киног үзээгүй хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Бүх уран бүтээлч киноныхоо нээлтийн үеэр “Энэ киног үзсэн хүмүүс хэзээ ч харамсахгүй, уйдахгүй” гэж хэлдэг. Тэгэхдээ бид бусад уран бүтээлчийн адилаар энэ өгүүлбэрийг хэлэхийг хүсч байна. Үзэгч та “John Wick” киног үзсэнийхээ дараа “Хэрэггүй энэ киноны тасалбарыг авж, харамсалтай юмаа” гэж хэлэхгүй. Би амлаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн киноны зураг авалтын дараа олон ч фэн минь надад захиа явуулсан. Тэдний захиа надад урам зориг өгсөн. Та бүхэнд баярлалаа. Та нарын сэтгэлээрээ бичсэн захиа шиг энэ кино ч гэсэн урмыг тань хугалахгүй байх.

.

-Энэ уран бүтээлд жүжигчин Уильям Дафо тоглосон. Мөн жүжигчин Мишель Нуквист, Алфие Аллен, Иан Мсшане, Бриджет Моунахан гол болон туслах дүрийг бүтээсэн. Хамтрагчдынхаа тухайд?

-Бусдыг нь сайн мэдэхгүй ч гэлээ миний хувьд хамт кинонд тоглоход тухтай, амар жүжигчид гэж байдаг юм. Тэдний нэг бол жүжигчин Уильям Дафо. Гайхалтай жүжигчин гэж бардам хэлж чадна. Энэ уран бүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ авч буй нэг шалтгаан нь Уильям Дафо юм.

.

-Хамт кинонд тоглоход тухтай эмэгтэй уран бүтээлч хэн бэ?

-Сандра Буллок. Бид хамтдаа хоёр ч уран бүтээлд тоглосон. Тэгэхдээ их олон жил өнгөрчээ. Одоо хамтдаа кинонд тогловол ямар байх бол. Анхных шигээ байна гэдэгт итгэлтэй байна. Энэ бүсгүйтэй дэлгэцэнд дахин учрахыг хүсч байна.

.

-Өнгөрсөн оноос эхэлж 1980, 1990 онуудад хамтдаа нэг кинонд тоглосон уран бүтээлчид дахин дэлгэцнээ гарах нь ихссэн. Та хоёрт ч гэсэн сайхан зүйл тохиолдох байлгүй?

-Биднийг дэлгэцэнд гайхалтай харагддаг гэж олон ч найруулагч магтаж байсан. Тэдний нэг тун удахгүй бид хоёрыг дэлгэцнээ дахин учруулахыг үгүйсгэхгүй. Тэр сайхан өдрийг хүлээж л байя.

.

-Сандра Буллок ямар бодолтой байгаа бол?

-Адилхан байх. Нэг их эргэлзэхгүй байна.

.

-Их сонин асуулт байна. “John Wick” киноны ерөнхий найруулагч Дэвид Лейтч та хоёрыг зураг авалтын үеэр хэд хэдэн удаа муудалцсан гэж сонссон. Та ер нь сэтгэл хөдлөлөө ямар аргаар илэрхийлдэг вэ. Хэт их баярлах, уурлах...?

-Би найруулагчийн хараанд өртөж, бичсэн зохиолд нь гол дүрээр сонгогдсон бол найруулагчийн үгнээс гардаггүй. Хэн гэгч ийм яриа олон нийтэд тараасныг нь мэдэхгүй ч их харамсч байна. Зураг авалтын талбайг ихэнх уран бүтээлч дайны талбартай зүйрлэдэг. Үнэнийг хэлэхэд, найруулагчийнхаа үгэнд сайн орж, өөрийнхөө хийх ёстойг л хийгээд сууж байвал гэртээ байгаа мэт амар амгалан байж болдог. Би анхныхаа кинонд тоглосныхоо дараа энэ аргыг хэрэглэдэг байсан. Одоо хүртэл. Би ер нь хэрүүл зодоонд дургүй.

.

-Холливуудын хамгийн сайхан залуус гэгддэг жүжигчин Брэд Питт, Том Круз, Жорж Клуни, Клайв Оуэн, Жонни Депп болон та 50 нас хүрчихлээ. Клуни надад ярихдаа “Би 50 настайдаа хуримаа хийсэн. Тэгэхээр энэ нас эр хүний хамгийн сайхан нас” гэж хариулсан. Мөн Брэд хүртэл ийм хариулт өгч байсныг санаж байна. Таны хувьд?

-50 нас уу. Арван жилийн хугацаанд 40, 41, 42 настай гэж явчихаад гэнэт 50 настай болчих бага зэргийн сэтгэлийн зовиуртай юм. Тэгэхдээ намайг сайхан залуу гэсэнд баяртай байна. Сарын өмнө 50 нас хүрчихсэн учир одоо нас, тоог тоохоо больчихжээ. Хэрвээ 50 насны минь төрсөн өдрөөр энэ асуултыг тавьсан бол уйлах байсан байх.

.

-Дурласан үед. Таны бодлоор?

-Дурласан үед амьдрал яг л дарс шиг байдаг.

.

-“Washington Daily News” сонин энэ сарын 17-нд гаргасан дугаартаа таныг нууцаар хуримласан гэж мэдээлсэн. Энэ үнэн үү. Таны эхнэр болсон бүсгүй олны танил бус энгийн нэгэн гэсэн?

-Хувийн амьдралынхаа тухай ярихыг хүсэхгүй байна. Сайхан хайртай учруулахыг хувь заяанаасаа үргэлж гуйдаг. Би үлгэр шиг хайрыг мөрөөдсөөр л үхэх байх. Үнэнийг хэлэхэд би үлгэрт итгэдэг.

.

-Та жилийн өмнө нь л хэт таргалж, өөртөө зохимжгүй сахал тавих болсон. Ямар учиртай юм бэ?

-Бусад шиг хайнга амьдрахыг хүссэн юм. Шар айраг, чипсийг их хэмжээгээр хэрэглэхийг хүссэн. Тэгээд л боллоо.

 .

-Та шар айраг, чипс тогтмол хэрэглээд хэдэн кг-ийг нэмсэн вэ?

-Бараг 15 кг. Буцаад хэвэндээ орох гэж их зовсон. Дахин таргалж, биедээ ачаалал өгөхгүй гэж бодож байгаа.

.

-Та дээдсийнхний арга хэмжээнд бараг харагддаггүй?

-Би олон нүдний өмнө байж, тавгүйтэж, өөрийгөө ширтүүлж, зургаа авахуулах дургүй. Тиймээс би иймэрхүү зүйлээс зайлсхийдэг. Шаардлагатай гэж үзвэл оролцдог. Тэгэхдээ аль болох сэтгүүлч, гэрэл зурагчдаас зугтаахыг хичээдэг.

.

-Таныг одоо болтол гараараа захидал бичдэг гэх юм?

-Тийм тийм. Гараараа бичиж байхад нэг л гоё байдаг юм. Гараараа бичихэд цаг хугацаа, төвлөрөл шаардах нь надад таалагддаг.

.

-Заримдаа та өөрөөсөө “Яагаад чи ийм эртний хүн шиг болчих воо” гэж асуудаг уу?

-Үгүй. Асуух шаардлагагүй асуулт байна.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hiiii:
holliwudin hamgiin saihan zaluu yun bret putt tom kruz
2014-10-28
zochin:
my favorite actor all the time!!!!
2014-10-28
зочин:
мундаг сайн жүжигчин дээ
2014-10-28
jgfchj:
olon jiliin omno jiremsen naiz huuhen n avaart orj nas barsan shdee.
2014-10-28
зочин:
"нуурын байшин" гайхалтай кино. уул нь мань эрийг тэр чигт үхүүлээд дууссан бол илүү байх байсан болов уу гэж боддог.
2014-10-28
зочин:
"нуурын байшин" гайхалтай кино. уул нь мань эрийг тэр чигт үхүүлээд дууссан бол илүү байх байсан болов уу гэж боддог.
2014-10-28
zochin:
gaihaltai jvjigchen dee. odoo gaigui bolson bhaa. heden jiliin umnu hetsuuhen baisan bh. shaltgaan baisan..... amjilt
2014-10-27
fanart:
jinhene er hundee ene matrix togloj uedee ch gyalzaj baijde hovor humuusiin negdee kostantin geed bas goe kino bainaa aimaar jujigchin !
2014-10-27
kalki:
ene zaluu gudamjind honodg gesen
2014-10-27