Ким Чен Ун Өмнөдийг заналхийлэв

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэг санаатайгаар дотоод асуудалд нь оролцож, иргэдийнх нь үзэл бодлыг өөрчлөхийг оролдлоо хэмээн буруутгасан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Өнгөрсөн бямба гаригт Өмнөдүүд Хойд Солонгос руу “Ардчилал, эрх тэгш амьдралын төлөө тэмцэх хэрэгтэй” гэж бичсэн ухуулга хуудастай 50 гаруй бөмбөлөг илгээсэн билээ. Бөмбөлөгүүд нийслэл Пхеньянаас 200 км-ийн цаана байрлах Конгжу хэмээх тосгонд газарджээ. Хойдын цэргүүд дээрх ухуулга хуудсыг иргэдийн гарт очихоос нь өмнө шатаасан тухай “KCNA” агентлаг мэдээлэв.

.

Удирдагч Өмнөдийн Ерөнхийлөгчид хандаж “Дахин улсынх нь эсрэг чиглэсэн ухуулга хуудас илгээсэн тохиолдол сануулга өгөхгүйгээр пуужин харвах болно. Бүгдийг чинь хүйс тэмтрэх болно” гэжээ. Өмнөдийн Батлан хамгаалах яам Хойд руу хөөрсөн ухуулга хуудастай бөмбөлгүүдийг Засгийн газартай ямар ч холбоогүй гэдгийг “Хөдөлмөрийн нам”-ын удирдлагуудад мэдэгдсэн байна.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ойлгохгүй байна:
хойд солонгос аймаар харгис хэрцгий дарангуйлагч орон гэж боддог байсан чинь ганаагийн нэвтрүүлгийг үзээд үгүй л юм шиг санагдсан даа. харин өмнөд солнгосуудыг хараад байхад их дээрэлхүү хөгжсөн юм уу гэхээр ёс суртахуун нь шал бүдүүлгээрээ улс төрчид бизнес спорт гээд бүгд залилан луйвар хийдэг маягийн улсууд юм шиг санагдаад байх юм. тэгэхээр хойд солонгос нь сайн юм болов уу. за мэдэхгүй энэ үзэл суртлын дайны үргэлжлэл байх даа. бид нар үзэл сурталжихгүйгээр шууд ойлгож болох нийгмийг бүтээж чадахгүй юм байх даа. одоо орос ану хоёрын аль нь сайн гэдгийг бас ойлгохоо байчихлаа.
2014-10-28
bayr:
tegvel uhsenee naanaa hiigeed baigaan.irne l biz.
2014-10-28
oojoo:
bayraa hoiduud puujin harwah awaas umnudiin tosgon bolgond amidarch bgaa mongol humuus ersdeh ayultaig sanaarai,magadgui cninii ahan duus ch bgaa
2014-10-28
bayr:
omnod solongos dandaa exleed odno tegeed daraa ni myygaar ni delxii niited xoid solongosyyd exelsen geed byxaj exeldeg ,omnod solongosod sain sanyylga ogox xeregtei tegvel odxoo bolino .
2014-10-27