Ихрүүд байртай боллоо
Хорвоод хосгүй ихэр заяаг ижилжүүлж, дөрвөн удаагийн төрөлтөөр найман ихэр хүүхэдтэй болсон СБД-ийн 11 дүгээр хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарын гэр бүлд өнөөдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гурван өрөө орон сууцны түлхүүр гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн Засаг дарга орон сууц олгох захирамж гаргажээ.
f
Арван жилийн өмнө аавынхаа тэтгэвэрийн зээлийн мөнгө, гэрийн эзний цалин хоёрын хүчээр өөрсдөө босгосон жижиг байшиндаа ам бүл арвуулаа амьдарч буй энэ айл СХД-ийн 27 дугаар хороонд байрлах “Чухаг” хотхоны 32 А байрны 12 тоотод 81 м.кв талбай бүхий гурван өрөө байртай боллоо. Гэрийн эзэн Д.Энхтөр “Бидэнд санаа тавьж холбогдож ярьсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга болон СБД-ийн VII хорооны өндөр настан н.Дорждулам гуайдаа, анх уриалга гаргасан "Үндэсний шуудан" сонин, фэйсбүүкээр дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна. Сэтгэгдэл маш өндөр, их баяртай байна” гэлээ.
f
Энэ үеэр гэргий Ц.Ундрах болон охин Э.Цэцэглэн нарын сэтгэгдлийг сонслоо.
f
Ц.Ундрах: Манайх багахан цэцэрлэг шиг л байдаг
f
Өнөөдөр энэхүү баяр үйл явдал болж манайд байр өгч буйд баяртай байна. Бид хоёр ханилаад 12 жил болж байна. Хоёр том маань 11 настай. Дараагийн хоёр 2006 онд, дараагийн хоёр 2008 онд, хоёр бага өнгөрсөн зургаан сард төрсөн. Хоёр хүү, зургаан охинтой. Бид аль, аль талаасаа ихрийн удамтай. Нөхрийн талд нэлээн олон ихэр бий. 10 гаруй байгаа байх. Би эхний хоёрыгоо гаргаад ядарч байсан. Ихэр хүүхдүүд зэрэг уйлна, хөхүүлж, угжихаас эхлээд ажиллагаа ихтэй байдаг. Гэхдээ дараагийн хүүхдүүд дээр энэ ажил ч гарт орчихсон доо /инээв/. Аав, ээж маань хажууд байдаг болохоор их дэмтэй байсан.
d
Манай хүн гурван хүүхэдтэй айлын ганц хүү. Ганцаараа байх ганцаардаад хэцүү байдаг юм. хоёулаа хүүхэд олдвол гаргаад л байна гэдэг байсан. Хүүхдэд их сайн. Орой ажлаасаа ирэхэд нь хүүхдүүд нь тал талаас нь ноолоод авна. Тэгэхэд нь би амармаар байна. Цаашаа байцгаа гэдэггүй. Эрхлүүлээд л байж байна. Ер нь манайх чинь багахан цэцэрлэг шиг л байдаг. Ажлын газрынхан, найз нөхөд ороод гарахдаа танайх үнэхээр их шуугиантай, гэтэл та хоёр тоохгүй л суугаад байх юм гэдэг. Хүүхдүүдээ төвөгшөөдөггүй. Зун ах, эгчийнх хүү зуслан явсан үед нь үгүйлдэг шүү.
d
Э.Цэцэглэн: Байртай болох гоё байна
ө
-Миний нэрийг Цэцэглэн гэдэг, нөгөө ихрийг маань Цэцлэн гэдэг.
б
Бид хоёр гуравдугаар сургуулийн 6г ангид сурдаг. Нийслэлээс манайд байр өгөх гэж байгаа гэж аав, ээж хоёроос сонссон.
ы
Байртай болно гэхээр гоё байна. Одоо гэр хороололд амьдарч байхад усаа зөөх гээд бүх зүйлийг аав хийдэг.
\г
d
а
ы
Б.Буд
Гэрэл зургийг П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ