Орланда Блумыг хүүтэйгээ уулзахыг хориглов
“Victory secret”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр экс нөхөр жүжигчин Орланда Блумыг хүүтэйгээ уулзахыг хориглосон байна. Хосууд 2011 оны тавдугаар сард Фулуп хэмээх хүүгээ өлгийдөн авсан билээ. Тэд өнгөрсөн оны эхээр тодорхойгүй шалтгаанаар тусдаа амьдарч, улмаар салцгаасан юм. Орланда хүүдээ сүүлийн хагас жилийн турш гэрээнд заасан тэтгэмжийг сар бүр олгоогүй хэмээн Миранда шүүхэд гомдол гаргасан байна. Тэрбээр дээрх тэтгэмжүүд болон сэтгэл санааны хохирлыг барагдуулах хүртэл хүүтэйгээ уулзахыг Орландад хориглосон гэж “TMZ” сайт мэдээлэв. Харин жүжигчин залуугийн менежер Мирандагийн шаардлага хэрээс хэтэрлээ гэж “ABS news” телевизэд ярьжээ. Тэрбээр “Орланда сүүлийн гурван сар өдөр бүр зураг авалтад орж, амрах завгүй байгаа. Харамсалтай нь Миранда нөхрийнхөө ажил албыг ойлгохгүй, хэтэрхий хувиа хичээсэн шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийн дараа Орланда сэтгэлээр унасан” гэж хэлжээ.
р
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ