Хатагтай Бэкхам 22 саяыг оллоо
Загвар зохион бүтээгч Викториа Бэкхам өнгөрсөн наймдугаар сард Лондон хотын төвд “Victoria Beckham” хэмээх брэндийн хувцасны дэлгүүрээ нээсэн билээ. Тэрбээр хоёр сарын хугацаанд 22 сая ам.долларын ашигтай ажиллаж, 100 гаруй төрлийн брэндийн хувцсаа амжилттай борлуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хатагтай Бэкхамын дэлгүүрээр Британийн дээдсийн хүрээний эмэгтэйчүүд үйлчлүүлэхээс гадна жүжигчин Эва Лонгория, Деми Мур, дуучин Кейти Перри зэрэг холливуудын уран бүтээлчид үйлчлүүлдэг аж. Энэ сарын эхээр гүнж Кейт Миддилтон “Victoria Beckham” дэлгүүрээр үйлчлүүлж, худалдан авалт хийсэн байна. “People” сэтгүүлийн бичсэнээр Викториа Бэкхам Их Британийн хамгийн баян 100 эмэгтэйн 19 дүгээр байрт жагсчээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ