Нийслэлийн сүлдтэй марк худалдаанд гарлаа
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн сүлд тэмдэг бүхий маркийг Нийслэлийн засаг даргын Тамгын газраас захиалан хийлгэсэн байна.gУг маркийг Монголын үндэсний түүхийн музейн архивт хадгалуулж, худалдаанд гаргах үйл ажиллагаа боллоо.
f
Энэхүү маркийн төв хэсэгт дүрслэгдсэн Богд хаан уулын уламжлалт шүтээн Хангардь нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн билэгдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш ор тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэж зогсож буй могойгоор илэрхийлсэн Нийслэлийн сүлд юм.
f
Б.Бэхи
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ