Бээжингийн гудамжийг нээлээ
БНХАУ-ын Засгийн газрын 59.8 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн Бээжингийн гудамны нээлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нийслэлийн авто замын газрын захиалгаар “Бээжин констракшн инженеринг групп” 0.9 км автозам, 74 метр урт гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч ноён Ян Чиндун, нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж болон бусад албан хүмүүс оролцлоо.
бЭнэ үеэр нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж “Энэ зам 50-60 жилийн баталгаатай. Ямар нэгэн механик эвдрэл гарахгүй бол 100 жилийн баталгаатай гэж гүйцэтгэгч компанийхан маань үзэж байгаа. 71 см-ын хучилттай, маш бат бөх зам баригдлаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол маш том бүтээн байгуулалт. Зам, гүүр ашиглалтад орсноор Улаанбаатарын замын хөдөлгөөнийг ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулна. Бээжингийн гудамжны тохижилтын ажил төлөвлөгөөнд заасан хугацааныхаа дагуу ирэх сарын 31 гэхэд бүрэн дуусна. Гэхдээ ногоон байгууламжийг одоо хийх боломжгүй учир ирэх хавар 4-5 сард хийхээр ярилцаж байна. Бид Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэйгөө хамтран шинээр олон зам ашиглалтад орж байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслүүдийг ямар төрлөөр хөдөлгөөнд оролцуулах асуудлыг ярьж байгаа. Ирэх 11 дүгээр сард багтаж Дүнжингарав худалдааны төвийн зүүн талын замыг нээнэ. Ийнхүү замуудын хаагуур нь суудлын автомашин, нийтийн тээвэр, ачааны машин зорчуулахыг зохион байгуулвал үндсэндээ нийслэлийн замын хөдөлгөөн зөв зохион байгуулалтад орох юм” гэж ярьсан.
ө
Анх 1961 онд ашиглалтад орсон хоёр урсгалтай, дөрвөн эгнээ зам, гүүрийг өргөтгөн шинэчилснээр хоёр урсгал, зургаан эгнээ, борооны ус зайлуулах шугам сүлжээ, явган хүний замын боолон автозамын гэрэлтүүлэг бүхий ногоон байгууламжтай гудамж болж байгаа юм. Замын өргөтгөл, шинэчлэлтэй холбогдуулан замын доторх инженерийн шугам сүлжээг 100 хувь өргөтгөн шинэчилж, хонгилын системд оруулсан байна.
б
Хуучин 40 метр урттай гүүрийг өргөтгөн шинэчилж 74 метр урттай нуман хэлбэртэй гүүр болгосноор доогуур нь хоёр түвшинд Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Денверийн гудамжтай шууд холбогдсон зам тавигдсанаар Их тойруугийн хөдөлгөөнд нэвтрэх боломжтой болж буй юм.
sa
Б.Бэхи
Гэрэл зургийг П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ