Мэрайя Кэри алдагдал хүлээв

img

Дуучин Мэрайя Кэри өнгөрсөн сараас эхлэн азийн орнуудаар аялан тоглолтоо хийж буй билээ. Тэрбээр Хятад, Япон, Өмнөд Солонгост тоглолтоо хийсэн бол өчигдөр Сингапурт тоглолтоо хийжээ. Мэрайя Кэри 57 мянган үзэгчийн суудалтай “O2” цэнгэлдэхэд тоглолтоо хийсэн тухай “www.channelnewsasia.com” мэдээллээ. Харамсалтай нь энэхүү тоглолтыг 12 мянган хүн үзэж, дуучин бүсгүй алдагдал хүлээжээ.

1

Өнгөрсөн долоо хоногт Кери Японд тоглолтоо хийсэн юм. Гурван удаагийн тоглолтыг нийтдээ 296 мянган хүн үзжээ. Дуучны агент дээрх тоглолтуудыг хамгийн багадаа хоёр сая үзэгч үзнэ хэмээн тооцоолж байсан ч ийнхүү талаар өнгөрчээ. Түүний тоглолтын тасалбар борлуулалт муутай байгаа нь гэр бүлийн асуудлаас ихтэй гэж “TMZ” сайт бичжээ. Кериг аялан тоглолтоо эхлүүлсэний дараа хөтлөгч Ник Каннон түүнийг “сэтгэцийн өвчтэй, биеэ авч явах чадваргүй” хэмээсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nick:
3 udaagiin togloltiig usree l 300.000 hun uzne shte.yun dood tal n 2 say ve? baga balairal daa niit tour n 2 say gevel oirtoh baih.
2014-10-27