Хотыг нь эзэлж, курдуудыг устгана гэв
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сири, Британи, АНУ-ын Засгийн газарт хандаж, видео бичлэг илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 15 минутын турш үргэлжлэх тус бичлэгт хэт даврагчид Турк улстай хил залгаа Курдын Кобане хотыг ямар аргаар эзэлж, иргэдийг нь хэрхэн хүйс тэмтрэхээ дүрсжүүлжээ. Энэхүү бичлэгийн сүүлийн долоон минутад хэт даврагчдын барьцаанд байгаа Их Британийн иргэн, сэтгүүлч Жон Кантлиг гарчээ.
1
Тэрбээр өөрийгөө эсэн мэнд байгааг гэр бүлийнхэндээ мэдэгдэж, хэт даврагчдын бичиж өгсөн Кобане хотыг эзлэх төлөвлөгөөг уншиж танилцуулсан байна. Жон Кантлиг “Би айж байна. Энэ цаасан дээр Кобане хотыг эзэлсэн хэт даврагчдын тухай өгүүлэх юм. Хэт даврагчид энэ хотыг эзэлвэл бүх курдуудыг хорооно гэсэн. Хүүхэд, хөгшид, эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр. Бүгдийг нь хүйс тэмтрэхээ мэдэгдсэн. Хэрвээ АНУ тэргүүтэй орнууд хэт даврагчдын эсрэг дайтахгүй, ухарвал цаасан дээр бичигдсэн бүх зүйл бодит байдал дээр хэрэгжихгүй хэмээн амласан. Гуйж байна миний амь болон энэ олон хүний амийг авраач. Хэт даврагчид дэндүү хүчтэй” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ