Путиний баримлыг эвдсэн эмэгтэйг суллахыг шаардав

img

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг “Femen” хөдөлгөөний гишүүн Яна Жданова гэх эмэгтэй өнгөрсөн зургадугаар сарын 5-ны өдөр Парис дахь музейд байрлах ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний лааны тосон баримлыг сүйтгэсэн билээ. Шүүхээс түүнийг 5604 еврогоор торгохоор шийдвэрлэсэн юм. Үүний 1600 нь танхайрсных бол 3004 нь баримал сүйтгэсний төлөөс, харин 1000 еврог музейн хамт олонд олгохоор шийдвэрлэсэн юм. Яна дээрх торгуулийг төлөхгүй гэдгээ мэдэгдэж, одоо хоригдож байгаа билээ.

1

Шүүхийн энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, өчигдөр Парис хотноо тус хөдөлгөөний 100 гаруй гишүүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд бүгд цээж нүцгэн байснаас гадна гартаа “Миний бие, миний тунхаглал”, “Путин ч бидний биед хүрэхийг хориглоно”, “Баригдсан гишүүнийг минь сулла. “Бид үхсэн ч Путинээс уучлалт гуйхгүй” гэх лоозон барьцгаасан байжээ. Цагдаагийнхан тэднийг тараахын тулд даралттай ус, цахилгаан бороохой ашигласан байна. Мөн Францын Хууль яамны гадна жагсаал зохион байгуулсан тус хөдөлгөөний 25 гишүүнийг баривчилжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehehe:
amar yum boloh ni l dee, yum evdelj hayachihaad tolohgui geed bdag,
2014-10-29